card

Collection Department

Collection of National Museum of Mongolia

National Museum of Mongolia houses the world’s largest and most important collection of Mongolian historical, ethnographical and cultural objects (some 60,000 items), ranging from Mongolia’s ancient past to the end of the 20th century.

To ensure the long-term preservation of the National Museum of Mongolia’s collection and improve the collection through further, crucial acquisitions the Museum organizes archaeological and cultural field expeditions.   

The photographic archive is a rich collection of photographs from the late 19th century until the present day.

The origin of the Mongolian culture long predates the ancient manuscripts that first mention it. Archaeological digs have uncovered human remains dating back to nearly 800,000 years ago and it is believed that these early humans spread over much of Central Asia. Therefore, it can be considered that Mongolia is one of the cradles of humanity. Excavations have also revealed burial sites, graves, petroglyph, and tools from the Paleolithic, Mesolithic, Neolithic, and Bronze Ages throughout present-day Mongolia.

For more than a thousand years, from the 5th century BC to the 9th century AD, nomadic tribes by the names of Hunnu, Turk, Uighur and Khidan established their empires in what is today Mongolia. While some of these tribes were Mongolians, others were Turkish and Manchu. However, they shared similar culture, traditions, and customs.

In the 12th century, the Mongolians became all-powerful and singular Mongolian culture developed. Thus, the origin of modern Mongolian traditional culture is deeply tied in with that of the nomadic tribes of Central Asia.

Ethnic costumes are highly significant cultural objects, as the traditional costumes are great representations of the unique Mongolian nomadic lifestyle and traditions. They are suitable for the harsh Mongolian climate and therefore traditional costumes and ornaments reflect the natural environment, as well as the history and customs, aesthetic idea of the groups, and the age, gender and social relationship of the person wearing them. Among its collection the Museum has a number of culturally significant and irreplaceable costumes, including boots with plate protection from the Mongolian Empire period (13th Century) and rare shaman costumes. The Museum also has the formal dress of a prince and princess from the early 20th century, clothing of the last Mongolian Khan, outfits of government leaders of communist times, and the ceremonial outfit of the first democratically elected president of the 20th century. Further exhibitions features of history of Mongolian Empire between the 13th and 14th Centuries until the end of 20th Century.


1. Гэр тэрэгний цөн: МУ-н Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.   

  • Холбогдох он цаг: XIII-XIV зуун  
  • Хэмжээ: диаметр 35 см, жин 20 кг.
  • Тоо ширхэг: 1
  • Материал: ширэм  
  • Шинж байдал:

Ширмээр цутгасан 6 тал бүхий гэр тэрэгний цөн. Цөн хэмээх нь Монгол орноос олдсон хамгийн том цул цөн.  Цөн хэмээх нь тэрэгний голд хамгаалалт бэхэлгээ болгож хийдэг төмөрлөгийг хэлнэ. XIII-XIV зуунд Хархорум хотод цутгасан хэмээдэг. Монголчууд эртнээс нааш олон төрлийн тэрэг хэрэглэж байсан тухай сурвалж бичигт тэмдэглэгдсэнээс гадна эртний хотуудыг судалсан археологийн малтлагаар батлагдаж байна. Энэхүү цөн нь 1949 онд Хархорум хотын тууриас олдсон. Тэрэгний модон булд цөн суулгаж голд нь төмөр жан, чих суулгах нь холхивч, үрэлтийг тооцож түүний даац, эдэлгээг нэмэгдүүлдэг давуу талтай. Судалгааны үр дүнд олон төрлийн хөдөлмөрийн багаж, байлдааны хэрэглэлийг ширэм, гууль, хүрэл, төмрөөр цутган үйлдэж байсан баримт үлэмжхэн олдсон нь монголд төмөрлөг боловсруулалт сайн хөгжсөний баримт болж байдаг.


2. Ялтсан гутал: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан тул гэрчилгээ олгов.

  • Холбогдох он цаг: XY-XYI зуун
  • Хэмжээ: өндөр 47 см, урт 28 см, өргөн 9 см, жин 2.1 кг
  • Тоо ширхэг: хос /2 ширхэг/
  • Материал: Төмөр, савхи, ялтас
  • Шинж байдал: төмөр ялтсан дотортой, хүрэн савхин гутал. Түрийн дээр сойж уях тасман татууртай.

Уг гутлыг Архангай аймгийн иргэн Р.Дашрагчаа эмгэний дээд удмынхан 7 үе дамжин хадгалж байсныг 1953 онд Архангай аймгийн Орон нутгийн судлах музейн эрхлэгч Самдан авч эрдэмтэн О.Намнандоржоор дамжуулан Шинжлэх ухааны хүрээлэнд ирүүлсэн. Энэхүү гутал монголчуудын байлдааны хувцас хэрэглэлийн тухай бодит мэдээлэл өгч байгаа “түүх соёлын хосгүй үнэт дурсгал”-т эд өлөг билээ.


3. Лянганы багаж: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг: XIX зууны сүүлч XX  зууны эхэн
  • Тоо ширхэг: 1 иж /15 ширхэг/
  • Материал: ган 

Шинж байдал: Ган сийлбэрийн аргаар бүтээсэн. Шашны зан үйл ялангуяа цам бүжгийн үед ихэд ашигладаг байжээ. Хонх, очир, сэрээ, жад, алх, балт, дэгээ, пүрэв, цавчуур, сүх, цалам зэргээс бүрдэнэ.


4. Ширмэл ширдэг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  Хүннүгийн үе МЭӨ III-МЭ I зуун
  • Хэмжээ: 265х60 см
  • Тоо ширхэг: 1
  • Материал: эсгий, торго, ноосон утас
  • Шинж байдал: Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Ноён уулны 6-р булшнаас 1924 онд олдсон. Эсгийгээр эх биеийг хийж, торго, даавуугаар өнгөлсөн. Хар хүрэн торгоор хөвөөг эмжсэн бөгөөд зээг тавьж ургамал амьтан, үүлэн хээ зэргийг дүрсэлсэн.

Тодорхойлолт: Энэхүү ширдэгийн эх бие нь эсгийгээр хийгдсэн. Эсгийг улаан торгоор бүрж, ногоон, улбар шар хээтэй хар хүрэн торгоор эмжсэн. Эмжээрийн дотор талд эргэн тойрон 24-28 см хэсэг зурвасыг ханалан ширж түүн дээр ургаа модны дүрсийг ноосон утсаар төвийлгөн шигүү ширсэн. Мод тус бүрийн хооронд хос хосоор ноцолдож буй амьтдын дүрсийг өнгийн утсаар төвийлгөж ширсэн.

Товч түүх: Энэхүү ширдэг Хүннүгийн 6-р булшны дотоод гадаад хашлагын хоорондох нэг гудамны шалыг бүхэлд нь бүтээж байсан бололтой. Уг ширдэг анх олдохдоо 2.6х1.95м хэмжээтэй байсан бөгөөд ширдэгний тал хэсгийг ОХУ-ын Эрмитажид, нөгөө хэсгийг Монголын Үндэсний музейд хадгалж байна.


5. Алтан домбо: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ: өндөр 12.5 см, суурийн голч 3.5 см, жин 66.9 гр
  • Тоо ширхэг: 1
  • Материал: алт

Шинж байдал: Цүлхэгэр бөөртэй өндөр нарийн хүзүүтэй, хавчиг амсартай. Цувимал алтыг гогцооруулан бариул хийжээ. Савны амсарт бөөрөнхий алтан тээг хийсэн байна. Уг савны бөөр болон хошууны доод хэсэг цөмөрч дотогш хонхойсон


6. Цөгцөн суурьтай алтан аяга: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ: өндөр 3.5 см, голч 3 см, жин 23.1 гр
  • Тоо ширхэг: 1
  • Материал: алт

Шинж байдал: Дэрэвгэр амсартай, хотгор бөөртэй, цөгцөн ёроолтой алтан аяга.


7. Сэнжтэй алтан аяга: /цүлхэгэр бөөртэй/ Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ: өндөр 3 см, голч 2.3 см, жин 16.4 гр
  • Тоо ширхэг: 1
  • Материал: алт

Шинж байдал: Цүлхэн бөөртэй, бүдүүн хүзүүтэй, дэрэвгэр амсартай. Амсраас доош цагирган хэлбэрт бариулыг босоо байдлаар гагнажээ.


8. Алтан таваг /сэнжтэй/: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ: голч 6 см, жин 14.9 гр
  • Тоо ширхэг: 1
  • Материал: алт

Шинж байдал: Гадагш ялимгүй эргүүлсэн тэгш амсартай. Налуу бөөртэй, бөмбөгөр ёроолтой. Хажуу талд нь цагирган хэлбэрт бариул гаргаж ёроолд нь гагнасан.


9. Алтан таваг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ: голч 4.8 см, жин 8.8 гр
  • Тоо ширхэг: 1
  • Материал: алт

Шинж байдал: Шулуун тэгш амсартай, хумбан бөөртэй, сэнжгүй.


10. Алтан ээмэг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ: голч 4.5 см, жин 5.1 гр
  • Тоо ширхэг: 1
  • Материал: алт

Шинж байдал: Орой дээрээ хагас босоо сэртэн бүхий цагирган биетэй, доороо жижиг бөөрөнхий чулуун унжлагатай алтан ээмэг.


11. Алтан ээмэг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ: голч 4.8 см, цагираг 1.5 см голчтой.
  • Тоо ширхэг: 1
  • Материал: алт

Шинж байдал: Орой дээрээ хагас босоо сэртэн бүхий цагирган биетэй, доороо жижиг бөөрөнхий чулуун унжлагатай алтан ээмэг.


12. Алтан цагираг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ: диаметр 3.9х3.2 см, жин 34.4 гр.
  • Тоо ширхэг: 2
  • Материал: алт

Шинж байдал: Зууван дугуй хэлбэртэй. Цувимал алтыг уулзвар хэсгээр нь залгаж гагнасан хос алтан цагираг.


13. Бүсний алтан чимэглэл: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ:  нийт жин 71.8 гр.
  • Тоо ширхэг: 3 иж, 18 ширхэг
  • Материал: алт

Шинж байдал: Цэвэр алтаар урласан 3 ижээс бүрдэх, 18 ширхэг бүсний тоног. Эдгээрийн 9 нь том бөгөөд 1 иж, үлдсэн 9 нь жижиг хэмжээтэй, 2 ижээс бүрдэнэ. Арал үзүүрийн чимэг болон хавтгай дөрвөлжин, тал дугуй, гэсэн олон хэлбэртэй.


14. Алтан титэм: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ:  өндөр 9.3 см, урт 23 см, жин 80 гр.
  • Тоо ширхэг: 1
  • Материал: алт

Шинж байдал: Титэмний голд жигүүрээ дэлгэсэн, бахим хошуутай, хошуундаа эрдэнийн чулуу зуусан шувууг товойлгож хийсэн. Шувууны өд жигүүрийг сийлж гаргасан. Титэм дээр ургамлын дүрстэй хээгээр угалзруулан чимэглэжээ. Эрдэнийн чулуу тогтоож байсан бололтой олон нуух хоногтой байна.


15.  Мөнгөн буга: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ:  өндөр 16 см, урт 12 см, жин 242 гр.
  • Тоо ширхэг: 1
  • Материал: мөнгө, алт

Шинж байдал: Хүзүүгээ дээш сунган цэх зогсож буй дүрслэлтэй бугын эвэр, толгой, чих, хүзүү, сүүл, их биеийн зарим хэсгийг алтаар шарсан. Босоо далбагар өрөөсөн чихтэй. Бугын хоёр дал, ташаан толгой орчимд урдаас хойш нь ургамлын цэцгэн хээгээр жигүүр мэт зүйлийг дүрсэлж, алтаар шарсан байна. Нэг эвэр нь хугархай нөгөө нь 6 салаатай, гагнаасгүй.


16. Найман дэлбээт алтан чимэг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ:  зузаан 0,01 см, голч 5 см, нийт жин 124.7 гр.
  • Тоо ширхэг: 48
  • Материал: алт

Шинж байдал: Гол дунд нь дөрвөн дэлбээт цэцэг байрлуулж, гадуур нь ургамлын дүрс угалзарсан хээгээр цоолборлосон. Гадуур нь найман дэлбээгээр хөвөөлжээ.


17. Аргалын толгойтой хүрэл сэлэм: Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  МЭӨ 3000-МЭ 700 он.
  • Хэмжээ:  урт 44 см, өргөн 3.7 см, зузаан 1.5 см.
  • Тоо ширхэг: 1
  • Материал: хүрэл

Шинж байдал: Сэлэмний бариулыг угалзарсан эвэртэй аргалын толгойт дүрсээр чимэглэсэн. Амьтны загварт урлагийн сонгодог жишээ болохуйц дурсгал бөгөөд сэлэмний үзүүр хэсэг хугарч алга болжээ.

Энэхүү сэлмийг цутгуурын аргаар хийсэн бөгөөд сэлэмний бариулын орой дээр угалзарсан эвэртэй аргалын толгойг маш урнаар дүрслэн гаргаж, толгойн багалзуур хэсэгт өлгөх зориулалттай жижиг цагирган сэнж хийсэн. Энэ төрлийн олдвор нь Монгол орны археологит төдийгүй хөрш зэргэлдээх орнуудын археологийн дурсгалууд дотор маш ховор тохиолдох учир түүх археологийн чухал хэрэглэгдэхүүн болно.

Товч түүх: Сэлмийг 1984 онд Ховд аймгийн Дарви сумын иргэн Доржийн Мөнхчимэг гэж хүн музейн үзмэрт шилжүүлэн өгсөн байна.


18. Гинжин холбоотой алтан ээмэг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  YI-YIII зуун
  • Хэмжээ:  урт 4 см, жин 8.7 гр.
  • Тоо ширхэг: 1
  • Материал: алт

Шинж байдал: Хоорондоо гинжин холбоотой үсний алтан сүлбээр. Нарийн цувимал шорыг эсрэг тийш нь зөрүүлж, гогцооруулан ороож хооронд нь гинжээр холбосон.


19. Арьсаар бүрсэн модон эмээл: Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг: XI-XII зуун
  • Хэмжээ:  эмээлийн хавтас 48 см урт, хамгийн өргөн хэсгээр 33 см, өндөр 25 см.
  • Тоо ширхэг: 1
  • Материал: мод, шир, арьс

Шинж байдал: Уужим суудал бүхий өргөн дугуй хоёр бүүрэгтэй бөгөөд урд бүүргийг хоёр хавтасны урд өнцгөөс хойш 4 см орчим зайд хойд тал руу нь тусгай ховилд шахан нарийн сураар үдэж тогтоосон.

Тодорхойлолт: Эмээлийн бүүргүүдийг битүү нимгэн ширээр бүрсэн. Хоёр бүүрэгний хооронд суух зайн урт нь 25 см, өргөн 33 см, урд бүүрэгний нүүрэн талд ижил түвшинд ямар нэг зүйл зүүж тогтооход зориулан хоёр төмөр цагираг гогцоо гаргасан байна. Хэлбэр хийцээрээ Монголын эзэнт гүрний үеийн эмээлтэй төстэй.

Товч түүх: 1999 онд энэхүү эмээлийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас тус аймгийн Бууцагаан сумын иргэн Х.Дэмбэрэл ан хийж санамсаргүй байдлаар хадны оршуулгаас олжээ. Х.Дэмбэрэл хадны оршуулгын талаар МҮМ-д мэдэгдэж, уг мэдээллийн дагуу 2001 оны намар МҮМ-н археологич Г.Эрэгзэн, сан хөмрөгч Б.Энхбат, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн археологич У.Эрдэнбат нар Герман судлаачдын хамт дурсгалт газар очиж ажиллаж нум, сум, хоромсого, ташуур гэх мэт олон сонин дурсгал илрэн гарсны нэг нь энэхүү эмээл билээ.


20. Ташуур: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  XI-XII зуун
  • Хэмжээ:  урт 53 см
  • Тоо ширхэг: 1
  • Материал: бургас
  • Шинж байдал: Ташуурын үзүүр хэсгээс нэлээд хугарч алга болсон, бургасаар хийсэн болхи хийцтэй ташуур.

Товч түүх: 1999 онд энэхүү эмээлийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас тус аймгийн Бууцагаан сумын иргэн Х.Дэмбэрэл ан хийж санамсаргүй байдлаар хадны оршуулгаас олжээ. Х.Дэмбэрэл хадны оршуулгын талаар МҮМ-д мэдэгдэж, уг мэдээллийн дагуу 2001 оны намар МҮМ-н археологич Г.Эрэгзэн, сан хөмрөгч Б.Энхбат, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн археологич У.Эрдэнбат нар Герман судлаачдын хамт дурсгалт газар очиж ажиллаж нум, сум, хоромсого, ташуур гэх мэт олон сонин дурсгал илрэн гарсны нэг нь энэхүү ташуур билээ.


21. Бугын эвэр наалттай нум: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  XI-XII зуун
  • Хэмжээ:  урт 112 см, өргөн 4.5-3.5 см
  • Тоо ширхэг: 1
  • Материал: хусны үйлс, бугын эвэр,
  • Шинж байдал: Дундад зууны нумтай хэлбэр хийц адилхан. Хөвчгүй, хусны үйсээр бүрсэн. Бугын эврээр хийсэн наалттай.

Товч түүх: 1999 онд энэхүү эмээлийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас тус аймгийн Бууцагаан сумын иргэн Х.Дэмбэрэл ан хийж санамсаргүй байдлаар хадны оршуулгаас олжээ. Х.Дэмбэрэл хадны оршуулгын талаар МҮМ-д мэдэгдэж, уг мэдээллийн дагуу 2001 оны намар МҮМ-н археологич Г.Эрэгзэн, сан хөмрөгч Б.Энхбат, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн археологич У.Эрдэнбат нар Герман судлаачдын хамт дурсгалт газар очиж ажиллаж нум, сум, хоромсого, ташуур гэх мэт олон сонин дурсгал илрэн гарсны нэг нь энэхүү нум билээ.


22. Үйсэн хоромсого: Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  XI-XII зуун
  • Хэмжээ:  урт 89.7 см, өргөн 14.5 см.
  • Тоо ширхэг: 1
  • Материал: үйс, хус мод, сур

Шинж байдал: Хоромсогоны их биеийг үйсээр хийсэн. Амсрыг хус модыг зорж хагас дугуйруулан матаж хийсэн. Их биеийн дөрвөн талд нарийн мод барьж бэхэлсэн, модон сэнжтэй. Эдгээр бэхэлгээг сураар үдэж хийжээ.

Хоромсогоны их бие дөрвөн талдаа нарийн хусаар хийсэн бэхэлгээтэй бөгөөд хоромсогыг үүрч зүүх зориулалт бүхий хоёр модон сэнжтэй. Хоёр сэнжийг хоромсогоны хажуу талын бэхэлгээ модонд сураар үдэж тогтоожээ. Бортгон хоромсогоны ёроолын голч 14.5х9.5 см хэмжээтэй байна.

Товч түүх: 1999 онд энэхүү эмээлийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас тус аймгийн Бууцагаан сумын иргэн Х.Дэмбэрэл ан хийж санамсаргүй байдлаар хадны оршуулгаас олжээ. Х.Дэмбэрэл хадны оршуулгын талаар МҮМ-д мэдэгдэж, уг мэдээллийн дагуу 2001 оны намар МҮМ-н археологич Г.Эрэгзэн, сан хөмрөгч Б.Энхбат, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн археологич У.Эрдэнбат нар Герман судлаачдын хамт дурсгалт газар очиж ажиллаж нум, сум, хоромсого, ташуур гэх мэт олон сонин дурсгал илрэн гарсны нэг нь энэхүү хоромсого билээ.


23. Сум: Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  XI-XII зуун
  • Хэмжээ: өндөр 81-77.5 см
  • Тоо ширхэг: 19
  • Материал: бургас, төмөр, шувууны өд, хусны хальс, шөрмөс

Шинж байдал: Нарийн бургасыг матаж тэгшлэн хатааж хийсэн. 6 төрлийн шилбэт төмөр зэвийг мөсөнд шургуулж, цавуутай шөрмөсөөр ороож бэхэлсэн. Мөсний бөгсөнд хөвч орох ац гаргасан. Мөсний төгсгөлд шувууны өдийг гурван талд нь наажээ.

Товч түүх: 1999 онд энэхүү эмээлийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас тус аймгийн Бууцагаан сумын иргэн Х.Дэмбэрэл ан хийж санамсаргүй байдлаар хадны оршуулгаас олжээ. Х.Дэмбэрэл хадны оршуулгын талаар МҮМ-д мэдэгдэж, уг мэдээллийн дагуу 2001 оны намар МҮМ-н археологич Г.Эрэгзэн, сан хөмрөгч Б.Энхбат, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн археологич У.Эрдэнбат нар Герман судлаачдын хамт дурсгалт газар очиж ажиллаж нум, сум, хоромсого, ташуур гэх мэт олон сонин дурсгал илрэн гарсны нэг нь энэхүү сумнууд билээ.


24. Сэлэм хуйгийн хамт: Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг: XI-XII зуун
  • Хэмжээ: Сэлэмний урт 81 см, өргөн 3.5 см. Хуйны урт 78.2 см, өргөн 3.9 см.
  • Тоо ширхэг: 1 иж /2 ширхэг/
  • Материал: хус 
  • Шинж байдал: Хус модоор хийсэн тахир бариултай. Бариулын угт ромбо хэлбэрийн хоёр талруугаа шовх балтагтай. Хуйг хоёр газраар бөгжилж, зүүж сэнж гаргасан.

Тодорхойлолт: Сэлмийг хэвэнд цутгаад дараа нь давтаж ир, мөр гарган хийсэн бололтой. Сэлэмний их бие дунд хэсгээрээ бага зэрэг хотойж гэдийсэн бөгөөд үзүүрээсээ хойш 14 см зайд хоёр талдаа иртэй байна. Сэлэмний бариулын урт 11 см, бариулын төмөрт хус модоор иш хийж 4 талт навчин тав тавьж төмөр хадаасаар хадаж тогтоожээ. Бариулын угт ромбо хэлбэрийн хоёр талдаа шовх үзүүр бүхий 8 см урт, 0.5 см зузаан тээглүүртэй хийжээ.

Хуйг хийхдээ нимгэлж зассан хоёр хус модыг сэлэм орох зайтайгаар эвлүүлэн түүнийхээ гадуур арьсаар бүрж наагаад хуйны амсраас доохон 1.2 см зайд 0.7 см өргөнтэй нимгэн төмрөөр бэхлэн бөгжилж, түүнээс доош 25.3 см зайд дахин төмрөөр бөгжлөн хоёр үзүүрийг нь нийлүүлж нэг талдаа цагираг гаргасан төмөр хадаасаар тавлан хаджээ. Уг хадаасны цагирганд дахин нэг төрмөр цагираг оруулж суран оосор гаргажээ.

Товч түүх: 1999 онд энэхүү эмээлийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас тус аймгийн Бууцагаан сумын иргэн Х.Дэмбэрэл ан хийж санамсаргүй байдлаар хадны оршуулгаас олжээ. Х.Дэмбэрэл хадны оршуулгын талаар МҮМ-д мэдэгдэж, уг мэдээллийн дагуу 2001 оны намар МҮМ-н археологич Г.Эрэгзэн, сан хөмрөгч Б.Энхбат, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн археологич У.Эрдэнбат нар Герман судлаачдын хамт дурсгалт газар очиж ажиллаж нум, сум, хоромсого, ташуур гэх мэт олон сонин дурсгал илрэн гарсны нэг нь энэхүү сэлэм, хуй билээ.


25. Хос дөрөө: Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  XI-XII зуун
  • Хэмжээ:  өндөр 17см, 18 см, өргөн 13.5 см, тавагны зузаан 0.2 см.
  • Тоо ширхэг: 1 иж /2 ширхэг/
  • Материал: төмөр
  • Шинж байдал: Хавирган хэлбэртэй төмөр дөрөө. Босоо дөрвөлжин сэнжтэй, тавагны зарим газраар сэлтэрч алга болсон. Эдгээр дөрөөнүүдийг төмрөөр цутгаж хийсэн.

Товч түүх: 1999 онд энэхүү эмээлийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас тус аймгийн Бууцагаан сумын иргэн Х.Дэмбэрэл ан хийж санамсаргүй байдлаар хадны оршуулгаас олжээ. Х.Дэмбэрэл хадны оршуулгын талаар МҮМ-д мэдэгдэж, уг мэдээллийн дагуу 2001 оны намар МҮМ-н археологич Г.Эрэгзэн, сан хөмрөгч Б.Энхбат, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн археологич У.Эрдэнбат нар Герман судлаачдын хамт дурсгалт газар очиж ажиллаж нум, сум, хоромсого, ташуур гэх мэт олон сонин дурсгал илрэн гарсны нэг нь энэхүү хос дөрөө билээ.


26. Ямандаг: Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг: XIX зууны сүүл үе XX зууны эхэн
  • Хэмжээ: өндөр 22.5 см, урт 19 см, өргөн 11 см.
  • Тоо ширхэг: 1
  • Материал: хүрэл, алт
  • Шинж байдал: Хүрлээр цутгаж, алт шармалдаж урласан.

37 дэлбээ бүхий бадам  суурьтай, баруун хөл доороо 4 хүн, 7 гөрөөс, зүүн хөл доороо 4 хүн, 8 шувуу гишгэсэн, 34 мутартай. Үхэр тэргүүнтэй 8 нүүртэй, урдаа Юм буюу эмэгтэй бурхан тэвэрч байгаагаар урласан.

Товч түүх: Ямандаг нь “Арван догшид” хэмээх бурхадын нэг гол дүр бөгөөд Түвд, Монгол оронд өргөн дэлгэр шүтсээр иржээ.


27. Хантааз:

  • Холбогдох он цаг:  XIX зууны сүүлч XX зууны эхэн 
  • Хэмжээ:  өндөр 62 см, өргөн 61 см.
  • Тоо ширхэг: 1
  • Материал: торго, сувд, шүр 

Шинж байдал: Улбар шар өнгийн торгон дээр алт болон мөнгөн утас, улаан ногоон, шар өнгийн утсаар хээ хуар, цэцэг навч, усан үзмийн хатгамал оёсон. Энгэр ар талдаа тус бүр 3 дугуй, 2 мөрөн дээрээ хагас хоёр дугуй хээг алт болон мөнгөн утсаар даруулан хээ гаргаж оёж дотор талд нь улаан шүрээр ханз үсгэн хээ гаргасан. Дугуй хээгээ дөрвөн тэгш хэмд хуваан нүд тус бүрд баяр болон ерөөлийн үгийг жижиг улаан шүр хэлхэн даруулжээ. Уг хантаазанд 5 ширхэг цагаан тана суулгасан шармал хавтгай товчыг хадсан, хөх цэнхэр чисчүү дотортой.


28. Хантааз: Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.

  • Холбогдох он цаг:  XIX зууны сүүлч XX зууны эхэн 
  • Хэмжээ:  өндөр 65 см, өргөн 62 см.
  • Тоо ширхэг: 1
  • Материал: торго /пүүсүү/, сувд, шүр  
  • Шинж байдал: Хүрэн пүүсүү гадартай, алт мөнгөн утсан хээтэй. Ар өвөр талдаа гурав гурван дугуй хээг алтан утсаар оёсон, дугуй хээний дунд нь ханз үсгэн хээг жижиг шүрээр хэлхэж оёсон. Цэнхэр торгон дотортой, хоёр талдаа оноотой.

Хүрэн пүүсүү торгон дээр алт болон мөнгөн утсыг улаан, ногоон, шар өнгийн утсаар даруулан хээ хуар, цэцэг навч оёсон. Ар болон энгэр талдаа гурав гурван дугуй хээг алт мөнгөн утсаар оёж дунд нь үргэлжилсэн ланз хээг жижиг шүр хэлхэн оёсон. Мөн ланз хээ тус бүрийн захыг 6 дэлбээт цэцгийг жижиг цагаан шүр хэлхэн оёжээ. Хантаазны зах, энгэр хормойг тойруулан 2 өргөн улаан хоргойгоор хошмоглон эмжсэн.

Товч түүх: Энэхүү хантаазыг XIX зууны сүүл XX зууны эхэн үеэр чинээлэг эмэгтэй хэрэглэж байсан бололтой. Хантаазыг уран сайхны өндөр түвшинд сайн ур хийцтэйгээр хийсэн.


29. Хүрэм

  • Холбогдох он цаг:  XIX зууны сүүлч XX зууны эхэн 
  • Хэмжээ:  өндөр 66 см, өргөн 73 см.
  • Тоо ширхэг: 1
  • Материал: торго, шүр, сувд 
  • Шинж байдал: 16 хээтэй, хээг дан шүрээр урлаж, алтан утсаар даруулсан. Голын хэсгийг сувдаар чимэглэсэн, 5 ширхэг шармал товчтой.

Хул шаргал өнгийн торгыг зөв болон буруу эрчилсэн алтан хос утсаар хошмоглон эмжсэн. Ар болон өвөр энгэр, ханцуйндаа 16 дугуй хээтэй. Дугуй хээний хүрээний эвэр угалз хээг дан шүрээр, дугуй хээг алтан утсаар 4 хэсэг тэгш хувааж нүд тус бүрийн голд нь баяр гэсэн хятад үгийг жижиг цагаан сувд хоёр захаар нь шүр хэлхэж бичсэн. Мөн хүрэмний зах, хормой зэргийг эргүүлж тойруулан алтан утсаар үргэлжилсэн эвэр угалзан хээ даруулан оёж хээний уулзвар нугалбар бүрд нь шүр хэлхэж хээ тавьжээ. Хүрэмний захын дээд талын товчийг алтан утсаар сампин зангидаж хадсан.

Товч түүх: энэхүү хүрэм нь Монголчуудын гар урлал, гоёл чимэглэлийн урлалыг илтгэхүйц өвөрмөц хийцтэй. Хүрмийг хийсэн ур хийц, онцлог зэрэг нь өвөрмөц учраас 2002 онд хосгүй үнэт дурсгалын зэрэглэлд оруулсан.

Хүсэлт илгээх