card

Арга зүй

Музей судлалын мэргэжил-арга зүйн төв

2008 онд Арга зүйн алба болон байгуулагдсан бөгөөд 2014 оноос Музей судлалын мэргэжил арга зүйн төв болон өргөжиж зохион байгуулагдсан. Музей судлалын мэргэжил арга зүйн төв нь улсын хэмжээний нийт музейн ажилтанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэргэжил-арга зүйн сургалт, дадлагын ажил зохион байгуулах, ном гарын авлага, сэтгүүл хэвлэх, мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.2008 онд Арга зүйн алба болон байгуулагдсан бөгөөд 2014 оноос Музей судлалын мэргэжил арга зүйн төв болон өргөжиж зохион байгуулагдсан. Музей судлалын мэргэжил арга зүйн төв нь улсын хэмжээний нийт музейн ажилтанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэргэжил-арга зүйн сургалт, дадлагын ажил зохион байгуулах, ном гарын авлага, сэтгүүл хэвлэх, мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

Мэргэжил-арга зүйн удирдлага мэдээллээр хангах музейн үндсэн үйл ажиллагааны арга зүйг бий болгох талаар ном сэтгүүл гарын авлага боловсруулах, музейн ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, туршлага солилцох, хурал, уулзалтыг зохион байгуулж, музейн хөгжлийн бодлого боловсруулахад оролцох, музей судлалыг хөгжүүлэх, музейн түүхийн судалгааг хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

            2018 оны байдлаар Мэргэжил-Арга зүйн албанаас доорх ном, товхимол, гарын авлага, зөвлөмж, эмхтгэлүүдийг хэвлэн гаргажээ. Үүнд: “Музейн мэдээлэл” мэргэжил арга зүйн цуврал сэтгүүл  /8 дугаар/, “Музейн сан хөмрөгийн хадгалалт” гарын авлага, “Монголын музей” архивын баримтын эмхтгэл ном, “Монголын музейн үүсэл хөгжлөөс” үзэсгэлэнгийн танилцуулга, “Музейн цуглуулгыг хадгалах горим” хэвлэмэл хуудас, Музейн эд өлгийн зүйлийг хадгалж хамгаалах зөвлөмж, “Музейн үзүүллэг дэглэлтийн зөвлөмж”, “Бөс даавуун эд өлгийн зүйлийг дэглэх арга зүй”, “Музей судлал-XVII”,  “Музей судлал-XVIII-I”, “Музейн үзмэрт тулгуурласан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй (ЕБС-ийн жишээн дээр)” зэргийг хэвлэн гаргажээ.

            Төвийн болон орон нутгийн музейн ажилтнуудад зориулж “Музей-сургалт, судалгаа, сурталчилгааны төв болох нь” Дундговь аймаг /2009 он/, “Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, судалгаа ба тайлбарын тулгамдсан асуудал” /2009 он/, “Музейн сан хөмрөгийн хадгалалтын горим” /2010 он/, “Хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох - I” /МҮМ-н шинэ залуу ажилтнуудад 2013 он/, “Хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох - II” /Улс, аймгийн музейн тайлбарлагч нарт зориулсан гэрчилгээт сургалт 2013 он/, “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд зохион байгуулагдсан Үндэсний сургагч бэлтгэх цуврал сургалт /2013 он/, “Музейн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь” Монголын нийт музейн ажилтнуудад зориулсан сургалт /2013 он/-ыг Баянхонгор аймагт зохион байгуулсан байна.

Музейн сан хөмрөгийн хадгалалт

 

Музейн аюулгүй байдал

 

Гар бичмэлүүдийг хадгалж хамгаалах нь

Цуглуулгын эд зүйлсийн баримтжуулалт

 

Гамшгийн эрсдлийн менежмент ба музей

 

Хадгалж буй цуглуулгатай харьцах ажиллагаа

 

Хүсэлт илгээх