Ялтсан гутал

Ялтсан гутал: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан тул гэрчилгээ олгов. 

  • Холбогдох он цаг: XY-XYI зуун 
  • Хэмжээ: өндөр 47 см, урт 28 см, өргөн 9 см, жин 2.1 кг
  • Тоо ширхэг: хос /2 ширхэг/
  • Материал: Төмөр, савхи, ялтас 
  • Шинж байдал: төмөр ялтсан дотортой, хүрэн савхин гутал. Түрийн дээр сойж уях тасман татууртай. 
  • Товч түүх: Уг гутлыг Архангай аймгийн иргэн Р.Дашрагчаа эмгэний дээд удмынхан 7 үе дамжин хадгалж байсныг 1953 онд Архангай аймгийн Орон нутгийн судлах музейн эрхлэгч Самдан авч эрдэмтэн О.Намнандоржоор дамжуулан Шинжлэх ухааны хүрээлэнд ирүүлсэн. Энэхүү гутал монголчуудын байлдааны хувцас хэрэглэлийн тухай бодит мэдээлэл өгч байгаа “түүх соёлын хосгүй үнэт дурсгал”-т эд өлөг билээ.