БНХАУ-ын Үндэсний музейд зохион байгуулагдсан “Торгоны зам дагуух Үндэсний музейдын эрдэнэс” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

 

             “Бүс ба зам” бодлогын хүрээнд “Торгоны зам дагуух Үндэсний музейдын эрдэнэс” үзэсгэлэн 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл БНХАУ-ын Үндэсний музейн үзэсгэлэнгийн 7, 8 дугаар танхимд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд 12 улсын Үндэсний музейдын 234 шилдэг үзмэрийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой бөгөөд Монголын Үндэсний музейгээс торгоны замын соёл, түүхэнд холбоотой 15 дэсийн 29 ширхэг үзмэрийг дэглэн оролцуулж байна.  Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар оролцсоноос гадна БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шү, Соёлын өвийн газар, Хятадын Үндэсний музейн захирал болон БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчид оролцов.

“Бүс ба зам” бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгийн зорилго нь олон улсын музей, соёлын салбарын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, түүгээрээ дамжуулан торгоны замын түүхийг олон нийтэд уламжлан таниулах юм.